Monday, February 6, 2012

Хүслэн хүүгийн Лондон дахь аялал

Хүслэн хүү аав ээжтэйгээ хамт Англи улсын Лондон хотоор 14 хоног аялаад ирлээ. Онгоцоор нисэж байхдаа Хүслэн хүү мөс идэх дуртайг бид олж мэдлээ. Мөн тэрээр кетчуп болон загасны консервтэй хачиртай талх идэх дуртай болсоныг ч бас мэдэж авлаа. Бид Лондон хотод зөндөө олон музей үзэж, олон янзын газруудыг үзлээ. Түүний дотроос Хүслэн хүүд шинжлэх ухааны музей болон эрт дээр үеэс орчин үе хүртлэх хүүхдүүдийн тоглож өссөн тоглоомыг үзүүлсэн тоглоомны музей, Лондонгийн алсын харагч, далайн амьтдын үзүүлэнтэй аквариум маш их таалагдлаа. Тэрээр мөн метро болон галт тэргээр явах маш их дуртай. Метро зогсох эсвэл хөдлөх болгонд баяртай галт тэрэг хэмээн хэлж хүмүүсийг инээлгэж байлаа. Хүслэн хүүгийн энэхүү аялалын явцад дуртай болсон бас нэг зүйл уруу эсвэл өөдөө газар байвал тэрээр юм л бол дээшээ доошоо алхаж байлаа. Мөн тэр бас музей үзэх бүрт шат олж хараад шатаар дээшээ доошоо алхах дуртай боллоо. Хүслэн хүү хаа явсан газраа ямар ч насны эмэгтэйчүүдийн анхаарлыг өөртөө татаж байлаа. Харсан хүн болгон л ямар хөөрхөн эгдүүтэй хүү гэж өхөөрдөж байлаа. Мөн бид галт тэргээр 1 цаг 30 минут явж, Салзбүүри гэдэг хотыг үзэхийн зэрэгцээ нэгэн алдартай чулуун хөшөөг ч бас сонирхож үзлээ. Цаг агаарын хувьд урьд өмнө байдаггүйгээр их дулаахан бөгөөд нартай байсан тул юм хум сонирхоход амар байлаа. Ер нь Лондонд өвлийн энэ үед бороо их ордог гэсэн боловч бид нарыг байх хугацаанд зөвхөн нэг л өдөр бороо орлоо. За аялал маань нэг иймэрхүү сонинтой байлаа.

No comments:

Post a Comment